ХУУЛЬЧ ЗӨВЛӨЖ БАЙНА
Tuesday, August 8, 2017
Wednesday, January 6, 2016
Төрийн өршөөл хохирогчийг тойров
“ Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна ”
Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл 1 дэх хэсэг
Монгол улсад анхны ардчилсан сонгууль болж
байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан
Монгол улсын Засгийн газраас өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг
2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр УИХ-д өргөн барьсан бөгөөд УИХ 2015
оны 08 дугаар сарын 11-ний өдөр ээлжит бус чуулганаараа хэлэлцэн
баталсан билээ. Гэвч энэхүү хуульд Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс
хориг тавьж, Улсын дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандаж, “Шударга ёс”
эвсэл завсарлага авч явсаар 2015 оны 10 дугаар сарын 29-ний УИХ-ын
чуулганы хуралдаанаар тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслийг хэлэлцэн баталж мөрдөж байна.
Ялын философи ухагдахуун нь Ч.Беккариагийн үзлээр
ял бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготойн дээр, гэмт
этгээдийг дахин нийгэмд хор уршиг учруулахад саад хийх, бусдыг мөн
тийм хэрэг үйлдэхээс сэргийлэх ач холбогдолтой тухай номлодог.
Харин Ардчилсан сонгууль, байнгын
ажиллагаатай парламентаар овоглосон энэ удаагийн “Өршөөлийн хууль” маань
нэлээд онцлог зохицуулалттай, 2 буюу түүнээс дээш ял шийтгүүлсэн,
захиргааны зөрчил гаргасан хүний эрүүгийн болон захиргааны хариуцлагыг
хамруулсан давуу талтай ч нөгөө талаас хохирогчийн эрх, хууль ёсны
ашиг сонирхолыг үл хайхарч, тэгш бусаар хандсан шударга ёсны зарчимд үл
нийцэх, хууль ёсыг үл дээдэлсэн хууль боллоо. Ийнхүү шүүмжлэлтэйгээр
хандах учир нь гэмт хэрэг үйлдсэн, захиргааны зөрчил гаргасан
этгээдэд ТӨР өршөөлөө харамгүй хайрлах атлаа, нөгөө тал нь ХОХИРОГЧ
байдгийг умартсан мэтээр хохирол барагдуулсан эсэхийг үл харгалзан
өршөөлд хамруулахаар хуульчилсан нь Үндсэн хуулиар тунхагласан
“...ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв
нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим”,
“...хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, ...өмчлөгчийн эрхийг
хуулиар хамгаалах” зэрэг ӨӨРИЙН Үндсэн хуулиар ҮҮРГЭЭ төр үл хайхарч
байгаагийн тод жишээ боллоо.
Өмнөх “Өршөөлийн хууль”-иудаар хохирлоо нөхөн
төлсөн тохиолдлуудыг өршөөлд хамруулахаар зохицуулж байсан бөгөөд энэ нь
ч Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцсэн иргэний нэхэмжлэлийг
Эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх боломжтой зохицуулалт болж байжээ.
Тодруулбал энэхүү өршөөлийн хууль маань Эрүүгийн байцаан шийтгэх
хуультай зөрчилдсөн хууль болсон ба манай парламент хууль тогтоох үндсэн
ажлаа ийнхүү “дулимагхан” хийж байгаагийн илрэл гэлтэй.
Өмнөх “Өршөөлийн хууль”-иудаар хохирлоо нөхөн төлсөн тохиолдлуудыг өршөөлд хамруулахаар зохицуулж байсан бөгөөд энэ нь ч Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцсэн иргэний нэхэмжлэлийг Эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх боломжтой зохицуулалт болж байжээ
Өмнө ийнхүү хуульчилж байсан нь төрийн өршөөлд
хамрагдахын тулд өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад
учруулсан хохирлоо нөхөн төлж түүгээрээ өөрийн гэм буруугаа
ухамсарласнаа илтгэн харуулж, түүний дараа өршөөгддөг байтал ийнхүү
өнөөгийн хуулиар хохирол төлсөн ч, эс төлсөн ч, цаад утгаараа гэм
буруугаа ухаарсан ч, ухаараагүй ч байсан үл харгалзан өршөөгдөж байгаа
нь хачирхалтай.
Тодруулбал 2015 оны 08 дугаар сарын 11-ны
өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент
байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд
“...гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс
чөлөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй” гэсэн
байх ба энэ нь өршөөлд хамрагдаж байгаа хүнд өөрийн гэм буруутай
үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлөхөөс
зайлсхийх, шүүхэд маргах байдлаар хохирогчид цаг хугацаа, эд хөрөнгө,
сэтгэл санааны хохирол улам л нэмэгдэх, хохирсон дээрээ нэмж хохирох
ийм л хууль батлагджээ.
“...гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй”
Нөгөө талаас дээр дурьдсан ердийн хуулиудын
хоорондын зөрчил нь өнөөгийн мөрдөж байгаа хуулиар хэрхэн шийдвэрлэх нь
ойлгомжгүй хэвээр байгаа ба цаашид энэ мэт зөрчилтэй хуулиуд
батлагдсаар байвал нийгэмд ямар сөрөг үр дагавар авчрахыг дурьдаад
дуусахгүй.
Хууль тогтоогч маань “хууль тогтоох” үндсэн ажлаа
ийнхүү хийхийн хамтаар эрүүгийн гэмт хэрэгт баримтлах ялын бодлого нь
нийгмийн харилцааны тулгамдсан асуудалд чиглэгдэж байгаа эсэхэд
эргэлзэх сэтгэл төрнөм. Бусад хөгжингүй улс орнуудын жишээнээс үзвэл
энэхүү Өршөөлийн тухай хуулийг урт хугацаанд /дундажаар 10-15 жил/
бодож төлөвлөж байж батладаг байна.
Гэтэл манай улсын хувьд Өршөөлийн хуулиуд 3-6 жил
орчим хугацаанд батлагдаж байгаа нь гэмт хэрэгтэн бие хүний хувьд
дэмжүүштэй байж болох ч, эрүүгийн эрх зүйн ялын бодлогод хэрхэн
сөргөөр нөлөөлж байгааг анзаарах цаг хэдийнээ болжээ.
Гэр бүлийн холбогдолтой хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал
Өнөөгийн Монгол улсад зах зээлийн ороо бусгаа шилжилтийн үе
үргэлжилж байгаатай холбогдуулан гэр бүл, хамтран амьдрагчдын хоорондын
маргаанаас болж гэр бүлийн гишүүдийн, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг
сонирхол хөндөгдөх явдал нэлээдгүй гарч байгаагийн дотор шүүх маргааныг
шийдвэрлэхдээ анхаарал болгоомжтой хандах нь хүний эрх, эрх чөлөөг
баталгаатай хэрэгжих нэг үндэс суурь нь болох учиртай.
Монгол улсын Үндсэн хуульд “ Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна [2] ” гэж заасан ба энэхүү хүний эрх, эрх чөлөөг хангах хууль зүйн баталгаа нь хууль тогтоогчоос баталсан хуулиудаар дамжин хэрэгжих ба түүнийг зөв тайлбарлан хэрэглэж, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх нь шүүх засаглалын ариун үүрэг билээ. Гэтэл энэхүү хууль тогтоогчоос баталсан хуулийг тайлбарлан хэрэглэх явцад шүүх засаглалыг гардан хэрэгжүүлэгчийн мэргэжлийн ур чадвар, ёс зүй зэргээс хамааран хүний эрх, эрх чөлөө баталгаатай хэрэгжих нөхцөл бололцоо бүрдэхгүй байгаа нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зарим талаараа хэрэгжих бололцоогүй болгож байгаа нь харамсалтай хэрэг.
Энэхүү нийтлэлээр аливаа нэг байгууллагын болон албан тушаалтны нэр хүндэд халдах, эсхүл хуулийг гуйвуулан тайлбарлах улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх оролдлого хийгээгүй бөгөөд хянан шийдвэрлэгдсэн маргаанд бодитойгоор үүсч байсан асуудалд дүгнэлт хийж хуульчийн нүдээр харсан судалгааны үр дүнг үндэслэсэн эргэцүүлэл, бодрол гэдгийг дурьдахыг хүсч байна.
Ниймгийн бүрдүүлэгч хамгийн анхдагч нэгж болох гэр бүл /онолын хувьд хамтран амьдрагчид хамаарах [3] / нь зах зээлийн энэхүү шилжилтийн үед тогтворгүй байх нь элбэг бөгөөд тоон судалгаа / 2014 оны Шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээнд дурьдсанаар: “... Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэрэгт гэрлэлт цуцалсан 3182 хэрэг байгаа нь нийт гэр бүлийн эрх зүйн маргааны 75.6 хувийг эзэлж байгаа [4] ” / -аас үзвэл энэхүү байдал нь тулгамдсан асуудал мөн гэдэгтэй санал зөрөлдөхгүй болов уу. Гэтэл энэхүү нийгмийн анхдагч нэгжийн гишүүн болох хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хэн хангаж, хариуцаж, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь ТӨР хэрхэн хүндэтгэн үзэж байгаа, шүүх энэ төрлийн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг хэрхэн зөв тайлбарлан хэрэглэхтэй холбон өгүүлж, тулгамдсан асуудал болохыг харуулахыг зорьлоо.
Өнөөгийн нөхцөл байдалд гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн маргааныг Монгол улсын Гэр бүлийн тухай хууль /1999 оны 06 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан/, Иргэний хууль /2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан/ хуулиудад заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан/-д заасан журмыг баримтлан шийдвэрлэж байна. Гэвч нөгөө талаас хууль нь нийгмийн бүхий л харилцааг тэр бүр шууд зохицуулсан зохицуулалт дутмаг, тийм ч боломжгүй байхаас гадна тухайн маргааныг шийдвэрлэгч этгээдийн эрх зүйн мэргэжлийн ур чадвараас хамааран хуулийг тайлбарлан хэрэглэхэд хүндрэл гарч байгааг дурьдах шаардлага зайлшгүй тулгарч байна. Энэ талаар Профессор Н.Лүндэндорж (Sc. D., Ph. D.,): “Манай орны тухайд шинэ залуу бүрэлдэн тогтож байгаа үндэсний эрх зүй бусад хөгжингүй улс орнуудтай харьцуулахад хууль нь ерөнхий, нарийвчилсан зохицуулалт бага зэрэг өсөхийн бэрхшээл дунд байгаа нь хууль хэрэглэгчдээс онцгой ур чадвар шаардаж байна. Жишээ нь, эрх зүй өндөр хөгжсөн улс орны Иргэний хууль 2500 гаруй зүйлтэй байхад манай улсын Иргэний хууль 536 зүйлтэй байна. Өөрөөр хэлбэл, таван өөр хэм хэмжээгээр нарийвчлан зохицуулсан зүйлийг бид нэг хэм хэмжээгээр буюу нэлээд <<бүдүүн тойм>> маягаар зохицуулж байна гэсэн үг. Гэтэл харилцаа нь мэдээж хүний амьдрал учраас нэг биш нь ойлгомжтой. Тийм учраас тайлбарлах, тайлбарлан хэрэглэхээс өөр аргагүй [5] ” гэж дүгнэсэн байна.
Гэр бүлийн холбогдолтой хэрэг маргаан ихэнх тохиолдолд гэрлэлт цуцлуулахаас гадна, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулах, хүүхдийн асрамж, тэтгэвэр тогтоолгох тухай асуудал байнга хамт нэхэмжлэлийн шаардлага байдлаар гардаг бөгөөд хамтран амьдрагч нарын хувьд ч мөн адил хамтран өмчлөх дундын эд хөрөнгө, хүүхдийн асрамж, тэтгэврийн асуудал мөн л адил маргааны гол сэдэв болдог. Гэтэл шүүхээс энэ төрлийн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл /хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа/-д заасан журмаар нэхэмжлэлийн бүх шаардлагуудыг эвлэрлийн журмаар шийдвэрлэх, эхсүл гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэвэр тогтоолгох шаардлагыг шүүх ердийн журмаар / зохигчид эвлэрч хамтын амьдралаа үргэлжлүүлэх бус харин гэрлэлт цуцлахыг хэн аль нь зөвшөөрч, дундын эд хөрөнгөөс гадна хүүхдийн асрамжийн талаар мөн хүүхдийн тэтгэвэр авахгүй байх тухай эвлэрлийн гэрээнд заах тухайд ойлгох / буюу шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэх хоёр өөр байдлаар хэрэгжиж байгаа нь тухайн шүүгчийн мэргэжлийн ур чадвараас хамаарахаас гадна хуулийн тодорхой бус зохицуулалтаас үүдэлтэйг харж болох юм. Хэдийгээр хуульд тодорхой зохицуулалтыг шууд зааж өгөөгүй боловч хуулийг тайлбарлан хэрэглэх явцад шүүгчийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж гэр бүлийн гишүүдийн болон хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах нь иргэний эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх нэгэн нөхцөл гэлтэй.
Угтаа бол гэр бүлийн холбогдолтой гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэвэр тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулах нэхэмжлэл бүхий хэргийг шүүхээр шийдвэрлэхэд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ерөнхий журмыг баримтлах нь зүйн хэрэг боловч ийнхүү гэр бүлийн гишүүд, хүүхдийн эрх хууль ёсны ашиг сонирхолтой холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх онцгой анхаарч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ зохигчид дундын эд хөрөнгийн асуудлаар эвлэрэн хэлэлцэж болох ч, энэ эвлэрлийн гэрээ, хүүхдийн асрамж, тэтгэвэр, хуваарьт хөрөнгийн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар заавал хэлэлцэн шийдвэрлэх нь гэр бүлийн гишүүдийн хуулиар хамгаалагдсан субъектив эрхийг хангах үндэс суурь болох учиртай. Нөгөө талаас дээрх нэхэмжлэлийн шаардлагын талаар талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь хэргийн оролцогчдын эрх ашигт нийцсэн эсэх, гуравдагч этгээдийн эрхийг хөндөж байгаа эсэх, хүүхдийн эрх ашигт нийцэж байгаа эсэх зэргийг шалгаж нягтлахын оронд яаруу давчуу байдлаар шийдвэрлэх бус нягтлан шалгасны үндсэн дээр шүүх хуралдаанаар хэлэлцэж ердийн журмаар шийдвэрлэх зайлшгүй шаардлага урган гарч байна. Үүний талаарх Улсын дээд шүүх зөвлөмж [6] , тайлбар [7] [8] гаргасан байх ба үүнийг зарим шүүхүүд хууль хэрэглэхдээ үл хайхран, зохигчдын төдийгүй гэр бүлийн гишүүдийн нэг болох хүүхдийн, гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байгаа нь шүүх засаглалд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж шударга шүүхийн тухай иргэдийн төсөөллийг хөсөрдүүлэхэд хүргэж байна. Ингэж үзэх учир нь шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах гомдол гаргах эрхгүй байдаг иргэнд маш “аюултай /Үндсэн хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрх хязгаарлагдаж байгаа/” тул шүүх эвлэрлийг батлахдаа тодорхой хугацаанд эвлэрлийг хууль ёсны эсэхийг шалгах, шаардлагатай бол эвлэрлийн гэрээг батлахаас татгалзах бүрэн эрхийг хуулиар шүүхэд олгосныг мартах учиргүй байна. Энэ асуудлыг зарим хууль тайлбарлан хэрэглэгчдийн зүгээс онцгой анхаарч байхад зарим нь үл тоомсорлож байгаа нь хууль тайлбарлан хэрэглэх мэргэжлийн ур чадвар, уламжлал, эрх зүйн соёлтой салшгүй холбоотой байна.
Хуулийг тайлбарлан хэрэглэх асуудлаар Профессор Н.Лүндэндорж (Sc. D., Ph. D.,): “тайлбарлан хэрэглэж байгаа хэм хэмжээнийхээ улс төрийн бодлогыг ойлгох нь чухал [9] ” гэж үзсэн байх бөгөөд миний ойлгож буйгаар манай улс төрийн бодлого бол “...хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн цогцлуулан хөгжүүлэх..., хүний эрх, эрх чөлөөг хангах”-д чиглэгдэж байгаа бөгөөд энэ үүднээс нь авч үзэх “Эрх зүйд захирагдах ёс гэсэн стандарт [10] ” үзэл санаанд тулгуурлан тайлбарлах учиртай. Гэтэл манай зарим хууль хэрэглэгчид хуульд тодорхой заагаагүй учраас иргэн “хохироод” үлдэх ёстой мэтээр хандаж байгаа нь хамрамсалтай.
Нөгөө талаас цаашид энэхүү хуулийн зохицуулалтыг нарийвчлан зохицуулаагүй тохиолдолд энэ мэтээр хуулийг нэг мөр хэрэглэдэггүй асуудал дахин давтагдсаар байхыг анхаарах зайлшгүй шаардлага тулгарч байна.

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮН ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ М.ГАНЗОРИГ
[1]
Гэрлэгчид эвлэрээд хамтын амьдралаа үргэлжлүүлэх бус
харин гэрлэлтээ цуцалж хамтын амьдралаа дуусгавар болгохоор эвлэрлийн
гэрээ байгуулж байгаа тухайд ойлгох
[2] Монгол улсын Үндсэн хууль. 1992 он, 19 дүгээр зүйл 1 дэх заалт
[3] Д.Саруул, А.Дугармаа., Иргэдийн эрх зүйн хөтөч: Гэр бүлийн эрх зүй, 25, 26-р тал
[4]
Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс
эмхэтгэсэн гаргасан “2014 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ”
эмхэтгэл., 22-р тал
[5]
Шүүхийн ерөнхий зөвлөл. Шүүх эрх мэдэл сэтгүүл. 2015
№1., 8-р тал., Н.Лүндэндорж “Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүйн
асуудал” /Лекцийн тэмдэглэл/
[6] Монгол улсын Дээд шүүхийн 2007.12.15-ны өдрийн “Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай” зөвлөмж
[7] Монгол улсын Дээд шүүхийн 2010.06.02-ны өдрийн Дугаар 02тоот “ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь зохичгдыг эвлэрүүлэх шүүгчийн ажиллагаа”
[8]
Монгол Улсын Дээд Шүүхийн 2010.06.02-ны өдрийн дугаар 02
тоот “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь зохигчдыг
эвлэрүүлэх шүүгчийн ажиллагаа тухай” тайлбар
[9]
Шүүхийн ерөнхий зөвлөл. Шүүх эрх мэдэл сэтгүүл. 2015
№1., 8-р тал., Н.Лүндэндорж “Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүйн
асуудал” /Лекцийн тэмдэглэл/
[10]
Шүүхийн ерөнхий зөвлөл. Шүүх эрх мэдэл сэтгүүл. 2015
№1., 10-р тал., Н.Лүндэндорж “Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүйн
асуудал” /Лекцийн тэмдэглэл/
Хүний эрхийн луйвар-2
“Төр
бол хүн бүр түүний нэрээр түрээ барьж, бусдын хүч хөдөлмөрөөр амиа
зогоох гэсэн асар том зохиомол зүйл болой”-Фредерик Бастиа
Монгол улсын 1992 оны Үндсэн
хуулийн агуулга, үзэл санаа нь өнөөдөр хүний эрх, эрх чөлөөг
баталгаажуулж, төрийн эрх мэдлийг хуваарилах үзэл санааг тунхагласан
манай анхны гол хууль билээ. Үүнийг Үндсэн хуулийн агуулга үзэл санааг
ойлгох хэн бүхэн хүлээн зөвшөөрнө. Харин өнөөдрийн “засаглалын хямрал”,
эрх мэдлийн тэнцвэргүй байдал, популистуудын худал амлалт, хуурамч дүр
төрх, улс төрийн буруу бодлогын “буруутан” нь Үндсэн хууль болох нээ.
Угтаа энэхүү хямралт байдал эрх мэдэл,
эд хөрөнгөнд дурлах шунал хүслээс, өөрсдийнх нь ёс
зүйгүй оршихуйгаас үүдэлтэйг хэлэхийг хүссэнгүй. Шударга бус хүн эрх
мэдлийг зөв ашиглаж чаддаггүй гэдэг эртний сэтгэгчийн үг энд утгаараа
илрэв. Үүний илрэл нь, “Эрдэнэт, Дархан”-ыг хотын статустай болгох
нэрээр шүүх эрх мэдлийн “тархи”-ийг атгах Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт
оруулах хуулийн төслөөс харагдаж байна.
УИХ-ийн нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс авах заалт байгаа ч, АНХААРАХ заалт түүнээс ч их байна.
УИХ-ийн нэр бүхий гишүүдийн өргөн
барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс авах
заалт байгаа ч, АНХААРАХ заалт түүнээс ч их байна. Бүхнийг
“бэлгэдэл”-ээр шийдэх хоосон сэтгэлгээ нь хүн төрөлхтний туулж ирсэн
туршилт, судалгааны үр дүнг “9”, “5” гэх тоогоор сольж сэтгэх нь “Ард
түмний эрхийн тухай хууль” /Үндсэн хуулийг хэлж байна/-д өөрчлөлт
оруулах нэрээр эрхийг нь луйвардах хангалттай үндэслэл болохгүйд
эргэлзэх нь олон бий. Аливаа асуудалд рационал сэтгэлгээний үүднээс
хандах нь хүн төрөлхтний алдаж, оносон он жилүүд, шинжлэх ухааны ололт,
амжилтууд нотолдог.
Нөгөө талаас Үндсэн хуульд нэмэлт
өөрчлөлт оруулах процесс нь өөрөө хууль зөрчөөгүй байх учиртай. Гэвч
өнөөгийн УИХ-ийн гишүүдийн өргөн бариад тус төсөлд УИХ-ын гишүүдийн
бүрэн эрхийн хугацааг 4 жил байсныг нь бэлгэдлээ бодоод “5” болгоно гэж
байгаа нь өөрөө Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт
оруулах журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д Улсын Их Хурлын
ээлжит сонгуулийн болон бүрэн эрхийн хугацааг сунгах талаарх асуудлыг
УИХ-ийн гишүүн санаачлахыг хориглосон байтал одоо санаачлаад байна.
Ийнхүү хууль санаачлагчид маань энэхүү заалтыг мэдэхгүй-дээ ингэж байна
уу, эсхүл мэдсээр байж зөрчиж байна уу гэдэгт хариу нэхмээр. Мөн хуулийн
4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
хуулийн төсөл“ гэж хууль санаачлагчаас Үндсэн хуулийн ач холбогдол,
өндөр шаардлагыг хангахуйц мэргэжлийн төвшинд боловсруулан Улсын Их
Хуралд өргөн мэдүүлсэн төслийн эх бичвэрийг хэлнэ гэж заасан байх юм. Гэтэл одоогийн төсөл маань “...Үндсэн хуулийн ач холбогдол, өндөр шаардлагыг хангахуйц...” бус харин дуртай тоо, тооны бэлгэдэл төдийхөнд үндэслэгдсэн нь харамсалтай.
Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 4.1.2-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл“ гэж хууль санаачлагчаас Үндсэн хуулийн ач холбогдол, өндөр шаардлагыг хангахуйц мэргэжлийн түвшинд боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийн эх бичвэрийг хэлнэ.
Ард иргэдийн сэтгэл санааг Монгол
уламжлал, бэлгэдэл руу ийнхүү хандуулсан, мөн “аймгийн төв-сум”-ыг “хот”
болгоно гэсэн гуравхан үсэгтэй үгээр хаацайлан Үндсэн хуулийг өөрчлөх
энэ удаагийн оролдлого бүтэлтэй болбол “Ард түмний эрхийн тухай хууль”
маань олигарх-ийн дарангуйлалд хөтлөх дардан “зам” болох, бүтэлгүйтвэл
дараагийн нэгэн ёс зүйгүй улс төрчдийн туршлага, ээлжит хүний
эрхийн луйврын урьдчилсан нөхцөл болох вий гэх болгоомжлол бидэнд зүй
ёсоор төрж байна. Угтаа бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах
хүсэл эрмэлзэл мянга мянган хүмүүст байгаа тэр бүрийг хүлээн авч
өөрчлөөд байвал Үндсэн хуулийн маань дархлаа, тогтвортой байдалд ямар
халтайг хэнээр ч хэлүүлэхгүй мэдмээр санагдах юм.
Иймээс ч АНУ Үндсэн хуулиа батлаад 200 гаруй жил болсон атлаа 26-хан удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.
Гэтэл
манай улс 1992 онд батлаад 2000 онд нэмэлт өөрчлөлтөөр төрийн эрх
мэдлийн хяналт-тэнцвэрээ алдагдуулан дордуулсан атлаа одоо түүнийгээ
засах бус мөн л сонгодог парламент-ийн тухай үзэл санаагаар далимдуулан
“чоно борооноор” гэгчийн адилаар давхар дээлтэйгээ, төрийн тэргүүнээ
томилолтоор илгээж, шүүх засаглалынхаа тархийг
базсаар дарангуйллын хөгжлийн зүг алхах нь энэ. Та үүнийг хүснэ гэж
үү?...
Иймээс ч АНУ Үндсэн хуулиа батлаад 200 гаруй жил болсон атлаа 26-хан удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.
Ийм
ч учраас төрийн нэрээр бусдын хүч хөдөлмөрийг сорж амиа зогоох гэсэн
оролдлогууд нь хяналтгүй төрийн эрх мэдэлд дурлагсдын цаад зорилгыг
илрүүлэн харуулсан гэлтэй.
Тэгэхээр иргэн та төрийг дээдлэх бус,
харин хянах эрхтэйгээ санаж Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж шударга
нийгэм байгуулах үйлсэд идэвхийлэн оролцоорой.
Хүний эрхийн луйвар-1
“Эрx чөлөөний үнэ төлөөс нь байнгын сонор сэрэмж” Томас Жефферсон
Хүн төрөлхтөн үндсэн хуульт ёсны онолыг
бий болгож даруй 200 гаруй жилийн түүхийг ардаа орхижээ. Манай улсын
хувьд зарим судлаачид “Их засаг” хуулийг Үндсэн хууль байсан гэх боловч
үнэн хэрэгтээ хүн төрөлхтний эрх зүйн соёл ухамсар, хүний эрх, эрх
чөлөөнд суурилсан, төрийг эрх мэдлийг хуваарилсан, эрх зүйт ёсны үзэл
санаа шингэхэд дөхсөн “Үндсэн хууль”-ийг анх 1992 онд баталсан гэж үздэг
нь бий. Өөрөөр хэлбэл БНМАУ-ын 1924, 1940, 1960 оны “Үндсэн
хууль”-иуд нь хүний эрх, эрх чөлөөнд үндэслээгүй, эрх зүйт болон үндсэн
хуульт ёсны үзэл санааг тусгаагүй хууль байсан нь тухайн үеийн улс
төрийн үзэл баримтал, нийгмийн зорилго болж байсан ангийн номлолоос шууд
хамаарсан хэрэг бизээ.
Харин 1992 онд Монгол улсын анхны гэж
болох Үндсэн хуульт ёсны үзэл санааг тусгасан, хүний эрх, эрх чөлөөг
дээдэлсэн “Үндсэн хууль”-иа баталсан ч үүний алдаа оноог 20 гаран жил
улс төрчид болон мэргэжилтнүүдийн дунд шүүмжилж ярьж ирсэн боловч ҮНДСЭН
ХУУЛЬ-ийг өөрчлөх сана-ачлагыг хэн гаргаж байгаа,
хэн өөрчлөхийг хүсч байгаа, хэний эрх ашиг сонирхлыг хөндөж байгаад
хамгийн их анхаарах учиртай. Ард иргэд санаачилсан уу, хүссэн үү, ойлгож
байгаа юу?...
ҮНДСЭН ХУУЛЬ НЬ АРД ИРГЭДИЙН ХАМГААЛАЛТ БОЛОХ ТУХАЙД
Үндсэн хууль бол төрийн эрх мэдлийг
хязгаарласнаар хүний эрх, эрх чөлөөг хангах хамгийн чухал ганцхан
зорилготой байдаг. Тэгэхээр Үндсэн хууль нь иргэн бүрийн эрх чөлөөтэй
холбогддог ба төрийн аливаа эрх мэдлийн зүгээс хүний эрх, эрх чөлөөг
зөрчихөөс урьдчилан сэргийлэх угтвар нөхцөл, хамгаалалтын хана, хэрэм нь
болохыг харж болно. Тэгвэл энэхүү хана хэрмийг хэрхэн батжуулж, хэрхэн
нураах иргэн хүн бүрээс шууд хамаарах асуудал болохыг хэн хүнгүй ойлгох
цаг иржээ. 1789 оны Францын “Хүний ба Иргэний эрхийн тунхаг”-т “төрийн эрх мэдлийг хуваарилаагүй нийгэмд угтаа үндсэн хууль оршдоггүй” гэж
заасан байх ба энэ нь төрийн эрх мэдэл нэг хүний, эсвэл хэсэг бүлгийн
гарт төвлөчихсөн, хэмжээгүй эрхтэй, хүний эрх, эрх чөлөө гэхээсээ илүү
төрийн нэрээр түрий барьж дур зоргоороо иргэдийн асуудлыг шийддэг,
юугаар ч хязгаарлагдахгүй ийм засгийг, ардчиллын үнэт зүйлсэд суурилсан
эрх зүйт ёсны үзэл санаа нэвт шингэсэн төрийн тухай төсөөллөөр солиход
Үндсэн хуулийн чухлыг онцолсон гэлтэй.
“Үндсэн хууль нь иргэн бүрийн эрх чөлөөтэй холбогддог ба төрийн аливаа эрх мэдлийн зүгээс хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх угтвар нөхцөл, хамгаалалтын хана хэрэм нь болохыг харж болно”
Өөрөөр
хэлбэл төр хэмээх том эрх мэдэлтэй “мангас”-ын эрх мэдлийг нь
хязгаарлах, хуваарилах ганцхан боломж нь Үндсэн хууль гэдгийг
хүн төрөлхтөн олсноор улмаар 1787 анхлан АНУ Үндсэн хуулиа баталж
байжээ. Ингэснээр хүний эрх, эрх чөлөөг хангасан өнөөгийн ардчилсан
нийгэм байгуулах үндэс сууриа тавьжээ. Харин энэхүү Үндсэн хуулинд 200
гаран жил мөрдөж ирсэн атлаа одоогийн байдлаар шинээр батлаагүй харин
26-хан удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан байх юм. Үүнээс үзвэл Үндсэн
хууль нь ард түмэн, иргэний эрхийн тухай хууль гэлтэй.
ХҮНИЙ ЭРХИЙГ ХЭН ХАМГИЙН ИХЭЭР, НОЦТОЙГООР ЗӨРЧДӨГ ВЭ?
Иргэн хүн хүний амь насыг хүндрүүлэх
нөхцөл байлдалгүйгээр хөнөөсөн бол Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 91 дүгээр зүйлд 91.1-д зааснаар “...10-аас дээш 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж
заасан байх ба харин хүндрүүлэх нөхцөл байдалтай
/үүнд: шунахайн сэдэлтээр, өс хонзонгийн
сэдэлтээр, танхайн сэдэлтээр...гэх мэт/-гаар хөнөөсөн бол 15-аас дээш
хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял
шийтгэхээр заасан байна. Гэтэл төр ийнхүү хүний амь насыг хөнөөсөн бол,
бүр олноор нь хүйс тэмтэрсэн бол ямар хариуцлага хүлээх вэ?... Хариулт
нь их энгийн. Ямар ч хариуцлага хүлээхгүй.
“Манай төр засаг 1922 оноос эхэлсэн их хэлмэгдүүлэлт 1939 он хүртэл үргэлжлэхдээ дунджаар 45000-55000 орчим хүний амь насыг хөнөөсөн гэсэн тооцоо байдаг”
Учир
нь төр бол бидний өөрсдөө зохион олсон байгууламж, буруутан нь эцсийн
бүлэгтээ бид. Манай төр засаг 1922 оноос эхэлсэн их хэлмэгдүүлэлт 1939
он хүртэл үргэлжлэхдээ дунджаар 45000-55000 орчим хүний амь насыг
хөнөөсөн гэсэн тоо байдаг. Үүний төлөө хариуцлага хүлээсэн үү?... Эцэст
нь ардчиллын нөлөөгөөр эмгэнэл илэрхийлж, ар гэр, үр хүүхдүүдэд нь 500
000-1 000 000 төгрөг өгсөн. Энэ бол хариуцлага биш. Фашистуудын өдөөсөн
дайн ЗХУ-ийн 27 сая хүний амийг авч одсон. Энэ нь мөн л төрд гарсан
дарангуйлагчийн хүсэл зоригоос үүдэлтэй. Энэ мэтээр төр хүний эрхийг
зөрчиж арилж, устахгүй ул мөр үлдээсэн ч хариуцлага хүлээгээгүй. Үүнийг
хүн төрөлхтний бодит үнэн түүх гэрчилнэ.
Тэгвэл төр маань үүнд хариуцлага
хүлээдэггүй учраас хүний эрхийг зөрчиж чаддаг цорын ганцхан субъект
ажээ. Тиймээс иргэн бүр төрийн гаргаж буй үйлдлийг цаг ямагт хянаж байх
нь хүний эрх, эрх чөлөөг хангах гол амин сүнс нь гэлтэй. Тиймээс
АНУ-ын ерөнхийлөгч Томас Жефферсон: “эрх чөлөөний үнэ төлөөс нь байнгын
сонор сэрэмж” гэж нэгэнтээ хэлсэн бололтой.
ХҮНИЙ ЭРХИЙГ ЛУЙВАРДАХ УУ?
Монгол Улсын Их Хурлын нэр бүхий
гишүүдийн зүгээс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Монгол улсын
Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн
төсөл”-ийг Монголд Улсын Их Хуралд өргөн барьсан байх бөгөөд энэхүү
нэмэлт, өөрчлөлтөөрөө төрийн эрх мэдэл хуваарилах онолын зарчмыг ноцтой
зөрчиж иргэд, иргэний нийгмийн байгууллагын саналыг тусгаагүй, саналаа
илэрхийлэх боломж олгоогүй “АРД ТҮМНИЙ ЭРХ”-ийн тухай хуулийг өөрчлөх
тухай санал сана ачлага гаргаж байгаа нь зарчмын хувьд МОНГОЛЫН АРД
ТҮМНИЙ ЭЛЧ нар маань “нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх” бус,
харин “парламент-ийн засаглалыг сонгодог утгаар нь хөгжүүлэх” нэрээр
шүүхийг намнах, өөрийн дур зоргоороо захирах эрх зүйт ёс, шударга ёсны
үзэл санаанд “ноцтой” гэж болох хуулийн төслийг өргөн барилаа. Ард
түмний эрхийн тухай хуулийг өөрчлөхдөө эхлээд ард түмнээс асуух учиртай
боловч хэсэг гишүүд санаачлаад санал асуулга нэрээр дэмжүүлэх
нь хэр зохимжтой бол?...
Хуульчийн нүдээр харахад энэхүү нэмэлт,
өөрчлөлтүүдээр хүний эрх, эрх чөлөөг илт дордуулж, засаглал хуваах
зарчмыг ноцтойгоор зөрчиж, Ш.Л.Монтескьегийн “хяналт-тэнцвэр”-ийн
зарчмыг алдагдуулсан гэж дүгнэж болохоор байна. Ингэж үзэх хамгийн том
нотолгоо бол “давхар дээлээ”-ийг засгийн газрын гишүүдийн гуравны хоёр
нь тайлж, харин үлдсэн гуравны нэг нь “давхар дээлтэй”-гээ үлдэхээр
санаачилсан нь өнөөгийн Үндсэн хуулийг дордуулсан долоон заалтын нэгийг
нь нүүр царайг нь будаад хэвээр нь үлдээх заалт болжээ. Мөн шударга ёсны
“манаач” болсон Улсын дээд шүүхийн шүүгч нарыг УИХ-ийн зөвшөөрлөөр
Ерөнхийлөгч басамжлахаар заасан нь “сонгодог парламент”-ийн эрх мэдлийг
мэдрүүлж, шүүхийг улс төрийн дур зоргоор ажиллуулах хүсэл нь тодрон
харагдаж байна. Энэ өөрчлөлтөөрөө “сонгодог парламент” маань шүүх эрх
мэдлийг намнах, шударга ёсны манаачийг ажиллах зөвшөөрлөөр нь удирдах
ээлжит “бай”-гаа онилсон бололтой.
Үүнийг Ш.Л.Монтескье:
“Хууль
тогтоох хийгээд гүйцэтгэх засаглалыг нэг гарт төвлөрүүлбэл эрх чөлөөний
тухай ярих ч аргагүй...Нэгэнт эрх чөлөөгүй нөхцөлд хараат бус шударга
шүүх мөн оршихгүй. Шүүх эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдэлд нэгтгэвэл
иргэдийн амьдрал,эрх чөлөө дур зоргын золиос болно. Хэрэв гүйцэтгэх эрх
мэдэлд шүүхийг нэгтгэвэл шүүх дарангуйлагч болох бололцоотой" хэмээн бичсэн байна.
Үүнээс үзвэл манай “сонгодог парламент”
өөрөө санаачлан эрх мэдлээ нэмсээр, гүйцэтгэх эрх мэдлээ хууль тогтоох
эрх мэдэлдээ харьяалуулсаар, шударга ёсны “манаач”-аа хууль тогтоох эрх
мэдлээсээ хараат байдалд оруулсаар “сонгодог парламент”-аа хөгжүүлсээр
ард түмний эрх, эрх чөлөөгөө луйвардах мэргэн арга болсон гэлтэй.
Үргэлжлэл бий...
Subscribe to:
Posts (Atom)